.jpg)
Энэ бол Монголд төдийгүй дэлхийд ганц байдаг машин. Ниссаны Z 300 загварын спорт машиныг 1944 оны “Mercedes benz”-ийн загвараар ийнхүү тоноглуулжээ. Монголд орж ирээд хоёр жил болж байгаа эл төмөр хөлөг “Алтай” констракшны эзэмшлийнх.
J.D.Power агентлаг уламжлал ёсоороо автомашин үйлдвэрлэгч компаниудын рейтингийг гаргаж, 2010 оны хамгийн чанартай буюу асуудал багатай авто хөлгүүдийг нэрлэлээ. 82.000 ху далдан авагчийн санал асуулгаар тодруулсан уг жагсаалтыг 100 автомашин тутамд хэдэн гэмтэл гарч, хэрэглэгчийг хэрхэн чирэгдүүлсэн байдлаар нь шалгаруулсан юм байна.
.jpg)
Ингэхэд Аме рикийн автомашин үйлдвэрлэгч “Форд мотор” компанийн 12 төрлийн машин өөрийн ангилалд
эхний гурван байр эзэлжээ. Тэдний үйлдвэрлэсэн “Форд Мустанг”, “Таурус”, “Фокус” хөлгийг “Хам гийн чанартай” хэмээн хэрэглэгчид үнэлсэн байна. “Лексус LS 460, GX 460”, “Порше”-гийн хамгийн анхны седан “Панарема” тухайн ангилалдаа “Форд”-ын бүтээгдэхүүнийг гүйцсэнгүй.
“Дизайн сайтай автомашин үйлдвэрлэх нь гологдол багасгах эхний алхам. Бидний үйлдвэрлэж байгаа “Фиеста” болон Мексикт үйлдвэрлэдэг “Фиеста” нэг л стандартаар гардаг нь тухайн хөлгийн чанарыг сайжруулахад нэмэр болсон” гэж тус компанийн чанар шалгах албаны менежер Кристен Кинлей тэмдэглэн хэлжээ.
.jpg)
“Форд”-ын хөлгүүдийн араас “Порше”, “Хьюндэй мотор”-ын автомашинууд “гишгэж” байна.