Олон улсын хүүхдийн урлагийн есдүгээр наадам өчигдөр Украинд эхэллээ. Эл наадамд манайхаас 10 хүүхэд
оролцож байгаа. “Артек” зусланд зохион байгуулагдаж буй хүүхдийн урлагийн наадам ирэх сарын 5 хүртэл
үргэлжилнэ. Монголын авьяаслаг хүүхдүүдийг олон улсын хүүхдийн урлагийн наадамд оролцуулах ажлыг
2004 оноос “Найрамдал” төв санаачлан, шалгаруулах болсон юм байна.
С.СЭРГЭЛЭН