Олон улсын математикийн 51 дүгээр олимпиадаас манай сурагчид хоёр хүрэл медальтай иржээ. Казахстаны нийслэл Астана хотноо энэ сарын 2-14-нд болж өндөрлөсөн эл олимпиадад Монгол Улсыг төлөөлж хоёр багш, зургаан сурагч оролцсон бөгөөд манайхан багийн дүнгээр 98 орноос 50 дугаар байрт шалгарчээ
Нийслэлийн нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Ивээл, МонголТуркийн хамтарсан сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Лувсанбямба нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна. Жил бүр уламжлал болон зохиогддог улсын болон олон улсын олимпиадад оролцох зардлыг Засгийн газраас хариуцан санхүүжүүлдэг аж.
Г.ОЮУН