Уильям Дефо 1955 оны энэ өдөр Висконсин мужийн Эпплтон хотод төржээ. 1986 онд Оливер Стоуны “Platoon” кинонд тоглосон нь түүнийг шилдэг туслах дүрээр “Оскар”-ын эзэн болгосон юм. “Гол дүрээ ч “навс дарсан” туслах дүр байлаа” хэмээн тухайн үед шуугиж байсан гэдэг.
Түүнийг таньж мэдэх хүмүүс нь “Хүүхэд шиг, хэнтэй ч хэл амаа ололцож чаддаг, хошин шогийн мэдрэмжтэй, элэгсэг хүн” гэж дүгнэдэг. Тэрбээр найз нараа “шоглож, явуулах” дуртай ч эмнээс дутахааргүй нөлөөлж, тайтгарал өгдөг гэнэ. Тиймээс Уильям Дефотой байхад тун хөгжилтэй, бүх хэцүү асуудлаа мартдаг хэмээн найз нар нь үнэлдэг байна.
БЛИЦ:
Гэр бүлийн байдал: Хоёр удаа гэрлэсэн. Театрын найруулагч Элизабет ЛеКомптой албан ёсны гэр бүл болж, 27 жил хамт амьдарсан тэд нэг хүүтэй. 2005 онд тэрбээр өөрөөсөө 20 дүү Италийн жүжигчин Гиада Колаграндетай нууцаар гэрлэжээ.
Хэлэх дуртай үг: Өөрөөрөө байж, дотоод ертөнцөө гээхгүй байх.
Гадаад төрх: Тэрбээр шаргал үстэй, жижиг биетэй. Английн нэгэн сэтгүүлч эмэгтэй “Ширэлдсэн шар үстэй, хатингаршсан жижиг биетэй тэрбээр өөрөөсөө бусдыг үл тоодог” хэмээн түүний тухай бичсэн нь Уильям Дефог ихэд хилэгнүүлсэн гэдэг. Хүний дотоод ертөнцийг олж хараагүй хэр нь тэгж хэлсэн тэр эмэгтэйг би алахад ч бэлэн байна гэж тэрбээр сэтгэл хөдлөлөө үл нуун хэлжээ.
Э.ХАНА