Энэ жил Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд ардчилсан нийгмийн үнэт зүйл, ололт амжилтыг нь олон нийтэд түгээсэн дуу шалгаруулах гэж байна.
Ардчилсан 20 жилийн хугацаанд манай улс ямар түүхэн үйл явдлыг туулсан, ололт, үр шим нь юу байсан бэ гэдгийг дуундаа тусгавал зорих юм. Уг уралдаанд сонирхсон хэн бүхэн оролцож болох бгөөд насны хязгаар байхгүй. Оролцогчдын бүтээлийг ирэх есдүгээр сарын 15 хүртэл Ардчилсан намын төв байранд хүлээн авах аж.
Түүнчлэн дуучнаа уран бүтээлчид өөрсдөө сонгож, дууныхаа бичлэгийг мэргэжлийн өндөр төвшинд хийсэн байх ёстой. Шалгарсан уран бүтээлийг таван сач төгрөгөөр урамшуулах юм.