“UBS” телевизийнхэн “Universe best songs 2010” уралдааны шилдэг оролцогчидтой хамтран “Мама миа” мюзикл уран сайхны кино хийх гэж байгаа аж. Энэ талаар тодруулахаар тус телевизийн зохион байгуулдаг шоу, нэвтрүүлгийн бүжгийг дэглэдэг, соёлын тэргүүний ажилтан бүжигчин, жүжигчин О.Ган-Очиртой өчигдөр 14.00 цагт холбогдлоо.
-Сайн байна уу, хаагуур юу хийж байна вэ?
-Гадуур ажилтай явж байна. Их халуун байна шүү.
-Таныг “UBS” телевизийн “Мама миа” мюзиклийн бүжгийг дэглэж байгаа гэж дууллаа. Кино хэзээ бэлэн болох вэ?
-Одоогоор хийж эхлээгүй л байна. Жүжигчнийхээ хувьд тэр кинонд нэг дүр бүтээх байх. Харин бүжиг дэглэх эсэх талаар тодорхой зүйл мэдэгдээгүй байгаа.
-Энэ зун уран бүтээлийн ажил ихтэй байв уу?
-“UBS” телевизийн “Universe best songs”, “Tv miss” тэмцээнд ажилласан. Одоо залуу уран бүтээлчдийн хийж байгаа инээдмийн уран сайхны кинонд тоглож байна. Энэ киноны нэрийг хараахан эцэслэн шийдээгүй учраас хэлэх боломжгүй байна. Мөн “Ахан дүүс” продакшныхаа хийдэг нэвтрүүлгийн ажлыг амжуулж байгаа.
Ж.СЭЛЭНГЭ