Нант арал дээр Machines of the isle of Nantes нэртэй “заан” байдаг бөгөөд жуулчдын сонирхлыг их татдаг аж. Энэхүү байгууламжид соёл, урлагийн олон арга хэмжээ зохион байгуулдгаас гадна орчныг дурандахад хамгийн их тохиромжтой газар юм байна. 12 метр өндөр, найман метр өргөнтэй заанан барилгыг босгоход 45 тонн мод орсон гэнэ. Нэг удаа 50 зорчигч багтах бөгөөд 45 минутын турш аялдаг хөтөлбөртэй юм байна.