Эмэгтэй хүний умайн хүзүүнээс мазок авч, 12-15 хоногийн дараа хэдэн эртэй байсныг нь тодорхойлж болох ажээ.
Бүсгүй хүн хэчнээн амрагтай, тэр нь хэн хэн байсныг олж тодорхойлж чаддаг болсон хэмээн эрдэмтэд баталж байна.
Эрдэмтэд 1997 онд эмэгтэй хүний үтрээний шингэнийг судалж байхдаа сонирхолтой эсүүдийг олж илрүүлжээ.
Эдгээр эс нь энгийн хамгаалалтын эс шиг хэрнээ арай том, бэлэг эрхтэнээр нэг тархаж байрласан байж. Тэднийг тэнүүлч эсүүд гэж нэрлэжээ. Судалгааны дүнд тэнүүлч эс нь эр эсийн генийн үлдэгдэл гэдгийг тогтоосон байна.
Хурьцлын үед эмэгтэй хүний биед сая сая эр эс нэвтэрч, зөвхөн ганц нь үр тогтоодог.
Бусад нь аль болох түргэн сорогдож шингэх ёстой. Тэгэхгүй бол гаднын эс умайн үрэвсэл үүсгэдэг. Энэ үед тэнэмэл эсүүд ажиллаж, хурьцал бүрийн дараа цэвэрлэгч шиг их цэвэрлэгээ хийдэг. Хэдэн цагийн дараа хэдэн сая эр эсээс юу ч үлддэггүй.
Тэнүүлчид эр эсийг шингээж уусгадаг байна. Тэнүүлч эсүүдийн дотор талын уурагт хэсэг уусдаггүй нь үлддэг.
Тэр гинжний тоогоор эмэгтэй хүн бэлгийн хэдэн амрагтай байсныг тогтоож болно хэмээн эрдэмтэд дүгнэжээ.
Бүтцээр нь хэн гэдгийг ч олж болдог гэнэ. Гэхдээ тухайн эр хүний ДНК-ийг авч харьцуулсан шинжилгээ хийх хэрэгтэй аж.
Анх үнэгт ийм механизм байдгийг олж тогтоожээ.
Харин эр хүн хэдэн эмэгтэйтэй байсныг олж тогтооход бага зэрэг хугацаа хэрэгтэй байгаа гэнэ. Энэ нээлт нь хартай нөхрүүдээс өөр хүнд хэрэггүй мэт боловч гэр бүл салах үед өмгөөлөгч, хүчингийн хэргийн үед эмч нарт маш чухал мэдээлэл болдог байна.
Ням гариг сэтгүүл