Охид гэдэг оньсого л гэсэн үг. Гэхдээ түлхүүрийг нь олчихвол хүрч боломгүй зүйл бас биш. Харин тэр түлхүүрийг олох аргыг хөвгүүддээ сонирхуулъя.
• Урьдчилан төлөвлөх:
Төлөвлөгөө хамгийн чухал нь. Юу хэлэхээ ч мэдэхгүй байвал оролдлого чинь эхний алхмаасаа л сүйрнэ гэсэн үг. Түүнд бүтэлгүй тэнэг шиг харагдахгүйн тулд бүхнийг урьдаас төлөвлө. Түүний сонирхдог зүйлс, онцлог гээд л бүгдийг жагсааж бичсэн ч болох шүү дээ. Эндээс чамд ярианы сэдвийн санаа олдох ч юм билүү.
• Өөртөө итгэлтэй байх:
Өөртөө бат итгэлтэй бай. Ямар ч охин өөртөө итгэлтэй хөвгүүнд татагддаг юм. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байдал, дээрэлхүү бардам занг ялгаж зааглах нь чухал. Охидыг болон тэдний үзэл бодлыг ямагт хүндэтгээрэй.
• Өөрийгөө илэрхийлэх:
Түүнд таалагддаг /бага ч болов/ эсэхээ мэдсэн бол өөрийнхөө сэтгэлийг илэрхийлээрэй. Хамгийн гол нь чин сэтгэлээсээ. Охид зөнгөөрөө хуурамч байдал, жинхэнэ сэтгэлийг ялгадаг тул үнэн төрхөө нуух хэрэггүй. Дотносох тусам бодол чинь эргэж, бүхнийг дуусгах хүсэлтэй байвал эелдгээр энэ бүхнийг тайлбарлаарай.
Хайртай, хайргүй, хайртай…
Түүнийг харах бүрт зүрх чинь хүчтэй дэлсч, “Би түүнд таалагддаг болов уу?” гэх бодол сэтгэлийг чинь эзэмддэг юм биш биз. Толгой гашилгасан ээдрээтэй бодлыг гурван шинжээр эмхэлье. Хамгийн гол нь эдгээр үйлдлийг санаатай, эсвэл санамсаргүй хийснийг мэдэж чадвал хариуг нь хялбархан гаргаж дөнгөнө.
• Сандарч байвал:
Охид таалагдсан хөвгүүнийхээ дэргэд байхдаа ичиж биеэ барьдаг. Энэ нь үсээ оролдох, шидэх зэргээр ч илэрч мэдэх юм. Чамд таалагдах гэж л тэр шүү дээ. Энэ үед нүд рүү нь эгцлэн хараарай. Хэрэв тэр ичингүйрэн харц бууруулж, эсвэл нүүр нь улайж байвал энэ нь сайны дохио. Түүнээс гадна хэрэв чи түүнд таалагддаг бол тэр хэлсэн үг бүрийг чинь анхааран сонсох болно. Тиймээс тандалтаа бэхжүүлэхийн тулд хэдэн өдрийн өмнөх яриагаа эргэн сөхөөрэй. Тэнэг онигоо байсан ч тэр бүгдийг санах болно.
• Чам руу анхаарлаа хандуулбал:
Түүний санааг мэдэх бас нэгэн арга. Тэр яриа бүртээ чам руу харж, эсвэл чамайг ярьж эхлэх үед анхааран чагнаж байх вий. Мэдээж энэ нь чамд сэтгэлтэйн шинж. • Охид хэн нэгний анхаарлыг татахын тулд биед нь ойртож, эсвэл хүрдэг. Түүний зөөлөн шүргэлтийг анзааралгүй өнгөрөөх вий. Хянамгай байгаарай.