Жааз болон этно, хип хоп болон сонгодог гэхчлэн орчин үед хөгжмийн олон урсгал нийлсэн төрлүүд хөгжиж байгаа. Тэгвэл Берлинд дэлхийн брейк бүжигчид цуглан И.С.Бахын бүтээлд халз тулалдан уралдлаа. Тус хотын үндэсний галерейн өмнөх талбайд болсон “Брейк-Бахтай учирч байна” уралдаанд алдарт зохиолчийн олон бүтээл эгшиглэн, орчин үеийн бүжигчдийн ур чадварыг харуулснаас “Well-тempered сlavierа” брейк бүжигтэй гайхалтай хосолж байсныг оролцогчид болон үзэгчид онцолж байна. Уг арга хэмжээг санаачлагч Германы нэрт удирдаач, продюссер, Кристоф Хагел “Брейк бүжиг бол гайхамшиг. Энэ гайхамшгаар дамжуулан бас нэгэн гайхамшгийн шинэлэг, эрч хүчийг мэдрүүлж байгаадаа баярлаж байна. Хамгийн гол шалгуур “Wellтempered сlavierа” бүтээл эгшиглэх хоёр минут гаруй хугацаанд бүжигчид энэ урлагийн сайхныг гаргах явдал байсан. Тэд агуу Бахад чимэг болж чадлаа” хэмээн ярьжээ. Сонгодог хөгжмийн аяст тулалдсан уралдаанд дэлхийн дөрвөн удаагийн аварга “Flying Steps” хамтлаг оролцжээ.