Амьд хөгжмийн наадам хэмээх тодотголтой “Playtime-2010” ирэх сарын 7-8-нд Монгол шилтгээнд болох юм байна. 2002 оноос эхлэн жил бүрийн зун рок хөгжим сонирхогчдыг нэгтгэх болсон наадамд “Нисванис”, “Аясын салхи”, “Моханик”, ОХУ-ын “Шторм” зэрэг 40 хамтлаг дуучин урилгаар оролцож, ая дуугаараа мэндчилэх аж. Түүнчлэн шинээр “One way”, “UB night”, “The feel”, “Left limbo”, “Swing round” зэрэг 10 залуу хамтлаг дуучид уралдаант шалгаруулалтад тэнцсэнээр “Playtime”-ын тайзнаас рокеруудтай мэндчилэх эрхтэй болжээ. Өнгөрсөн жилийн наадам хар тамхичдаас болж муу нэр зүүсэн учраас энэ удаа зохион байгуулагчид алдаагаа засаж, үзэгчдэд хяналт тавин ажиллахаар болсон гэнэ.
Ж.СЭЛЭНГЭ