Хип хопын төрөл зүйлүүдийг нийтэд танилцуулж, рэпийг Монголд хөгжүүлэх зорилготой үдэшлэг энэ сарын 30-нд “Ганга” төвд болох гэж байна. Үдэшлэгт “New skull”, “Hardcore”, “Gangsta”, “Dirty south” чиглэлийг сонирхдог болон хип хопыг дэмжигч хүн бүр оролцох боломжтой. Оройн тоглолтод “TG”, “Vanquish”, “Opozit”, “Хишигтэн” зэрэг хамтлаг ая дуугаа өргөхөөс гадна маргааш болох шалгаруулалтаас тодорсон шинэ залуу хамтлаг, дуучид оролцох юм байна. Хип хоп үдэшлэгийн үеэр битбоксчид, графит зураачид, брейк бүжигчид нэг дор цуглах ба хип хоп дижи нар орчин үеийн шилдэг дуугаар үзэгчдийг доргиох гэнэ.