Барби хүүхэлдэйг “эх барьж” авдаг Mattel компани зохиогчийн эрх зөрчиж, бусдынхтай адил
бүтээгдэхүүн хийсэн гэдэг шалтгаанаар хүүхэлдэй үйлдвэрлэгч MGA Entertainment компанийг шүүхэд өгч, олон сая доллар нэхэмжилсэн байна. АР агентлагийн мэдээлснээр, давж заалдах шүүхийн шийдвэр Барбигаас дутахааргүй нэр хүндтэй Брац хүүхэлдэй үйлдвэрлэгчийн талд гарчээ.
Учир нь хамгийн дэгжин, орчин үеийн хувцастай хүүхэлдэйг Mattel компани дангаараа гаргана гэж хуульчлаагүй. MGA Entertainment өрсөлдөөний хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан тул хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гарсан байна. Маргаан гарах шалтгаан нь өмнө нь Mattel-д ажиллаж байсан зохион бүтээгч Картер Брайант MGA Entertainment- д ажил лах болсонтой холбоотой юм байна. Барби үйлдвэрлэгчийн талд ажиллаж байхдаа гаргасан түүний загвараар төлөвлөгөөний дагуу Mattel үйлдвэрлэлээ явуулж байгаа аж.
Э.ХАНА