ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин тус улсын археологийн салбарт зориулан 2012 он хүртэл 2.2 тэрбум рубль төсөвлөхөөр амласан бөгөөд одоогийн байдлаар 453 сая рублийг зохих газруудад нь хуваарилсан байна. ИТАР-ТАСС-ын мэдээлснээр тэрбээр судалгаа хийх, эртний түүхэн олдворуудыг хамгаалахад зориулан Новгородскийн археологичдод энэ жил 15 сая рубль амласан аж. Түүнчлэн музейн сан хөмрөг болон хөшөө дурсгалыг засварлах, шинэчлэх ажилд төрөөс анхаарахаар болсон тухайгаа гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгджээ.
Ж.ЭРДЭНЭ