Монголын спорт автомашин сонирхогчдын “V6” төв “Дрифт кинг” шоу зохион байгуулж байна. Автомашин сонирхогчдод зориулсан уг тэмцээнд 30 гаруй хүн оролцож, найман үзүүлбэрээр өрсөлдөнө. Уран жолоодлогын төрлийг Монголд хөгжүүлэх болон сонирхогчдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой тэмцээний үеэр дуучин Агиймаа, рэппэр Жи, ди жи Заяа, “Outlaw”, “L-Guards” хамтлагийнхан ая дуугаа хүргэнэ.
Хоёр өдөр үргэлжлэх тэмцээнд оролцож байгаа төмөр хөлгүүдээр Улаанбаатар хотыг гурван удаа тойрох бөгөөд шилдгүүд нь ирэх сарын 10,11-нд Дархан-Уул, Орхон аймагт болох дрифт шоунд оролцох юм байна. Нийслэлийн Замын цагдаагийн газар, Бизнес хөгжлийн төв, Баянгол дүүргийн Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулдаг уг арга хэмжээ “UB palace”-ийн задгай талбайд 17.00 цагаас эхэлнэ.