Ганцхан өөрчлөлт хийгээд л эрчүүдийн анхаарлыг татчихна гэвэл эндүүрэл. Тэд зөвхөн гадаад үзэмж бус эсрэг хүйстнийхээ бүхий л зүйлийг шалгуур болгон ажигладаг гэнэ. Тэдэнд төгс харагдах амархан ч үүнд уйгагүй хөдөлмөр бас чамгүй цаг хугацаа хэрэгтэй.
Зөвлөгөө & Анхааруулга
• Хамгийн гол нь хэн нэгнийг дууриах биш өөрөөрөө байх. Хэрэв эр хүн таны хуурамч төрх байдалд татагдсан бол харилцаа тань удаан үргэлжлэхгүй л болов уу. Түүнд үнэнийг мэдэх мөч хэзээ нэгэн цагт ирэх л болно.
Эхний алхам
Боловсролоо дээшлүүл. Эрчүүд боловсролтой ухаалаг эмэгтэйг илүүд үздэг гэж та сонсч байсан уу? Ухаалаг, мэдлэгтэй байх нь нээлттэй байж бусдын анхаарлыг татах хамгийн шилдэг арга. Үгүй бол та ядаж л өөртөө итгэлгүй байх болно.
ХоЁр дахь алхам
Одоо байгаагаасаа ч илүү өөртөө итгэлтэй бай. Хүн бүрт л дутагдал бий. Гэхдээ таны хэн бэ гэдэг нь өөртөө итгэлтэй байдалтай огт хамааралгүй гэдгийг мартаж болохгүй. Байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж бусдад ч үүнийгээ ойлгуул.
Гурав дахь алхам
Хоол хийх урлагт суралц. “Эр хүний анхаарлыг хурдан татахыг хүсвэл ходоодыг нь баярлуул” гэж эртний мэргэд зүгээр ч нэг хэлээгүй. Хэрэв та хоол хийх чадвараа дээшлүүлж чадсан бол өөрт тань дурлах эрчүүд нэлээд хэдээр нэмэгдлээ гэсэн үг.
Дөрөв дэх алхам
Мэдээж гадаад төрх ч бас эрчүүдийн анхаарлыг татна. Тиймээс загварын чиг хандлагаас бүү хоцор. Гэхдээ энэ нь үнэтэй хувцасаар шүүгээгээ дүүргэ гэсэн үг биш л дээ. Зүгээр л сүүлийн үеийн моодны тухай багахан ч гэсэн ойлголттой бай.
Тав дахь алхам
Олон нийтийн дунд явахдаа үргэлж инээмсэглэ. Найрсаг бүсгүйчүүдийг эр хүн бүр хүндэтгэж хайрладаг юм. Хэрэв та инээмсэглэж байвал сэтгэл хангалуун байна гэсэн үг.
Зургаа дахь алхам
Эцэст нь, бардам, өөртөө итгэлтэй байдлыг ялгаж, заагла. Энэ бүхний эцэст та эдийн засаг болон сэтгэл зүйн хувьд амжилт олсон бол мэдээж ямар ч эр хүний анхаарлыг татаж чадахуйц болсон.
Гэлээ ч энэ байдал таныг илүү эрх чөлөөтэй болгож, амьдралд тань өөр хэн нэгэн хэрэггүй мэт бодол төрүүлдэг муу талтайг мартаж болохгүй.