“Facebook-ийг дэлхийн хэмжээнд өргөжин тэлэхэд тусалсан та бүхэнд баярлалаа. Цаашид олон хүн өөрийн хайртай, дотнын хүмүүстэйгээ холбогдох гүүр байх болно” хэмээн тус цахим хуудсыг үндэслэгч Марк Зукербург мэдэгдлээ. 2004 онд мэндэлсэн тус цахим хуудас хүрээгээ улам бүр өргөжүүлсээр сүүлийн зургаан сарын хугацаанд 100 сая хэрэглэгчийг өөртөө татаж чадсан юм. Хэдхэн хоногийн өмнө 500 сая дахь хэрэглэгчээ бүртгэсэн уг цахим хуудасны хамгийн олон найзтай хүн бол дуучин Лэди Гага (10 сая) бөгөөд тэрбээр АНУ-ын төрийн тэргүүн Б.Обамагийн рекордыг эвдээд удаагүй байгаа аж.
Ж.ТЭГШЭЭ