ОХУ-ын Ярослав хотын амьтны хүрээлэнд энэ сарын 31-нд Пржевальскийн адуу буюу тахийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэнэ. XIX зууны сүүлчээр алдарт аялагч Пржевальскийн нээсэн энэ адуу Ярославын амьтны хүрээлэнгийн хамгийн алдартай амьтны нэг.
1971 онд дэлхий даяар 182 тахь байсан бол одоо тоо толгой нь мянга давжээ. Амьтны хүрээлэнд ирсэн хүүхдүүдэд тахийн талаар хичээл заахаас гадна пони, илжгэнд сууж зугаацуулах гэнэ. Мөн тахь сэдэвт асуулт хариултын уралдаан зарлаж, ялагчийг тахьтай хамт зураг авахуулах эрхээр шагнах болно.
М.СУГАРАА