Үндэсний болон Нацагдоржийн нэрэмжит номын сан, МУИС, ХААИС, МУБИС-ийн номын сан НҮБ-ын номын булантай болжээ. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг тус байгууллагын Монгол дахь Залуучуудын зөвлөх хороо НҮБ-ын талаарх мэдээлэл авахыг хүссэн хүүхэд, залууст зориулж, энэхүү номын буланг нээн 403 төрлийн 1400 ширхэг ном, товхимол, судалгааны тайлан байршуулжээ. НҮБ-ын номын булан нээх ёслолын ажиллагаанд тус байгууллагын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аржинтена Матавел оролцсон байна.
Д.Цэцэг