Мэл Гибсоны найруулсан кинонд тоглохоос Ди Каприо татгалзсан байна. Хэдийгээр албан ёс ны мэдээ гараагүй байгаа ч тэрбээр Гибсоны кинонд тогло хын оронд Жорж Клунигийн найруулсан улс төрийн “Farragut North” кинонд тоглохыг илүүд үзжээ.
Гибсоны эхнэрээ зоддог байсан талаар хэвлэл мэдээлэл ид шуугиж байгаа бөгөөд Леанардо нэр хүнд муутай хүнтэй хамтран ажиллахыг хүсээгүй гэнэ. Мел Гибсон викингийн амьдралын талаар кино зохиол бичээд байгаа ч дампуурлын ирмэгт тулаад байна.
Есдүгээр сараас зураг авалт эхлэх байсан ч ганц ч жүжигчингүй болчихоод байгаа гэнэ. Зарим хэвлэлд гарснаар Гибсон Америк дахь байр саваа зараад Австрали буцах бололтой.