Өчигдөр Холливудын Алдрын гудманд 2214 дэх од нэмэгдлээ.
Түүний эзнээр жүжигчин Марк Уолберг тодорсон байна. Ёслолын ажиллагаан дээр Уолберг Рассел Кроугийн адилаар эхнэр хүүхдээ дагуулан гарч иржээ. “Би хүүхдүүдтэйгээ хамт энд байгаадаа их аз жаргалтай байна.
Намайг одоор шагналаа гэдгийг анх сонсоод итгэж чадахгүй байлаа” хэмээн сэтгэгдлээ ярьсан байна. Уолберг цагтаа дуучин, загвар өмсөгч байсан хүн. Арьс өнгөний үзлээсээ болон олон удаа зодоон хийж орон шоронгийн хаалга ч татаж явсан билээ.
Ази,африк хүн харахаараа л гар нь загатнаад эхэлдэг Уолберг сүүлийн үед телевизэд продюссерын ажил амжилттай хийж байна.