Орчин үеийн хамгийн алдартай, хэл амтай дуучдын нэг болоод байгаа Леди Гага “Авьяаслаг британичууд” шоуны ялагч Сьюзан Бойлд хамтран ажиллах санал тавьсан гэнэ. Шинэ дууг шинэ жилээс өмнө хийж дуусгах ба видео клипт нь Бойл Леди Гага нар хамтран тоглох юм байна. Ямар утгатай дуу, клип болох нь тодорхойгүй ч үзэгчид, фэнүүд нь сонин хачин юм үзнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Сьюзан Бойл Леди Гагаг шүтдэг гэдгээ хэвлэлээр олон удаа ярьж байсан билээ.