Саяхан “Apple” брэнд компьютерийн хулганыг нөүтбүүкний “touchpad”-тай нэгтгэсэн “Multitouch Mouse”- аа шинээр бүтээж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл “Microsoft” компани ч мөн мөчөөгөө өгөхгүй өөрсдийн гэсэн “Multitouch mouse”-ийг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаагаа зарлав. Уг хулгана нь сүүлийн үеийн ноутбүүк, смартфон, iPhone зэрэгт хэрэглэж болдог, нэг зэрэг олон хуруугаар удирдах боломжийг олгох юм байна. Үнийн хувьд 70 доллараар зарагдах бололтой.
Ж.ТЭГШЭЭ