ОХУ-ын Ставрополийн Терскийн морин завод нээлттэй хаалганы өдөр зарлалаа. Тус баярын үеэр цэвэр цусны араб морьдын үзэсгэлэн худалдаа болж байна. Одоогийн байдлаар Франц, Испани, Америк, Голланд, Австри, Герман, Монголын 30 гаруй компани оролцож байгаа гэнэ. Тус морин заводод цэвэр цусны араб морь үржүүлдэг бөгөөд 40 гаруй оронд зарж борлуулдаг. Үзэсгэлэн худалдаагаар Терскийн морин завод дэлхийд бараагаа сурталчлах зорилго тавьж байгаа юм. Тэд хурдан моринд дуртай Монголын зах зээлд ихээхэн найдвар тавьж байгаа гэнэ.
С.ОД