“Цагаан” реппер Эминем хип хоп хөгжмийн ертөнцөд эргэн ирснээ сүр дуулиантайгаар тунхаглаж байна. Дуучин Рианатай хамтарсан түүний “Love the way you lie” дуу нь хоёр дахь долоо хоногтоо “биллбоард”- ын жагсаалтыг тэргүүлж байгаа бол “Recovery” цомог нь тав дахь долоо хоногтоо шилдэг цомгийн жагсаалтын нэгдүгээрт бичигдэв.
Хэсэг хугацаанд уран бүтээлээ завсарлаж, хувийн амьдралдаа санаа тавьсан Эминем “Энэ бол зөвхөн эхлэл” гэж товч бөгөөд тодорхой мэдэгдэл саяхан хийсэн билээ.
Ж.ТЭГШЭЭ