Ирландын нийслэл Дублин хот “Уран зохиолын хот” хэмээх алдрыг ЮНЕСКО-гоос хүртлээ. “Дублин бол уран зохиолын баялаг түүх намтартайгаас гадна эрчимтэй хөгжиж буй орчин үеийн утга зохиолын нөлөөг шингээсэн хот” гэж Ирландын Аялал жуулчлал, соёлын сайд Мэри Ханафин мэдэгдсэн байна.
Дублин энэхүү цолыг авч буй дөрөв дэх хот бөгөөд Эдинбург, Мельбурн, Айова хот өмнө ийм алдар хүртсэн юм. Уран зохиолын хот хэмээн алдаршуулахдаа хотын хэвлэлийн газар, номын сан, номын дэлгүүр, сургуулийн тоо болон чанарыг үндэслэхээс гадна утга зохиолтой холбоотой наадам явуулдаг туршлага зэргийг харгалздаг байна.
Т.ЖИГҮҮР