“Miss Deaf International 2010” буюу “Олон улсын сонсголын бэрхшээлтэй мисс 2010”-ын тэмцээн Лас Вегаст боллоо.
Тус тэмцээнд нийт 40-өөд орны сонсголын бэрхшээлтэй гоо бүсгүйчүүд өрсөлдсөнөөс титмийн эзнээр Францын мисс Жули Аббу шалгарсан бол нэгдүгээр байрыг Бельги, хоёрдугаар байрыг Өмнөд Африк, гуравдугаар байрыг Литви, дөрөвдүгээр байрыг Иран улсын миссүүд тус тус эзэлжээ.
Энэхүү миссийн тэмцээн нь 2005 оноос зохиогдох болсон бөгөөд анхны сонсголын бэрхшээлтэй миссээр Бельгийн гоо бүсгүй Лоре Амилүт тодорч байжээ. Харин дараа жилийн сонсголын бэрхшээлтэй гоо бүсгүйн тэмцээн Өмнөд Африкийн Дурбан хотод болох юм байна. Дашрамд дурьдахад уг тэмцээнд Монголоос анх удаа “Miss Deaf Mongolia-2010” тэмцээний ялагч Б.Алтансоёмбо оролцсон юм.








Д.Тунгалаг