"Монголфильм” групп, ӨМӨЗО-ы “Нүүдэл соёл” кино компанитай хамтран Чингис хааны эгэл жирийн арван цэргийн тухай “Аравт” нэртэй кино бүтээх гэж байна. Дэлхийн талыг нэгэн туг дор нэгтгэсэн их хааны холч бодлогыг хэрэгжүүлэхэд нэг сэтгэлээр, амь хайргүй зүтгэсэн цэрэг эрсийн нөхөрлөлийн тухай өгүүлэх кино зохиолыг О.Эрдэнэ бичиж, найруулагчаар Ч.Ганзориг ажиллаж байгаа бөгөөд жүжигчин Г.Равдан, Д.Гүрсэд, Д.Сосорбарам, Н.Ялалт, Г.Алтаншагай, Өвөрмонголын талаас “Чингис хаан”-ы дүрийг бүтээсэн Баасан тэргүүтэй уран бүтээлч оролцох аж