Монголын зохиолчдын эвлэл, Батлан хамгаалах яам хамтран чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан “Ялалт-65” нэртэй яруу найргийн наадмыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна. Наадамд оролцохыг хүссэн яруу найрагчдыг энэ сарын 15 хүртэл Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга дээр бүртгэх юм байна. Тус наадамд оролцогчид эх орны сэдэвтэй хоёр шүлгээр өрсөлдөх ажээ