Дэлхийн олон оронд янз бүрээр толилуулж байсан алдарт “Маммма миа” мюзиклийг “UBS” телевизийн хамт олон монголчилсон хэлбэрээр тавихаар болжээ. Өнгөрсөн оны “Universe best songs-1” наадмын шилдэг 25 оролцогч “Зүрхэнд гэрэлтэх од” хэмээх мюзикл киног амжилттай бүтээж, олонд хүргэж байсан.
Энэ удаа төслийн хоёр дахь шатны дагуу “Universe best songs-2” наадмын шилдэг 25 оролцогч тус мюзиклд тоглохоор болжээ. Мөн тэдгээрээс гадна “Макс продакш”-ны жүжигчин Жавхлан, “UBS” телевизийн хөтлөгч Э.Гантулга, Драмын эрдмийн театрын жүжигчин Т.Хулан гээд мэргэжлийн жүжигчид тоглох юм. Найруулагчаар нь Б.Жаргалсайхан, Б.Чингүүн нар ажиллаж байна. Уран бүтээлчид өнгөрсөн ням гаригт зураг авалтдаа гарахаар Тэрэлжийг зорьсон байна