Ёкозүна Хакүхогийн гэргий Саяакогийн төрсөн нутаг Токүшимад Хакүхогийн хөрөг мандах нь. 19.5 метр урттай, 1.6 метр өргөнтэй хөргийг тус хотынхон Токүшима галт тэрэгний буудлын дэргэдэх их дэлгүүрийн хананд хадах юм байна. Токүшима хотынхны хэлснээр Нагоя тэмцээнд түрүүлээд ярилцлага өгч байхдаа Хакүхо эзэн хааны цом аваагүйдээ гутран, уйлж байгааг хараад сэтгэлийг нь бага ч болов засъя гэсэн бодлоор хөргийг хадах болсон гэнэ. Монголд амраад буцсан Хакүхо энэ талаар сонсоод “Үнэхээр баяртай байна. Ирэх тэмцээнээс эзэн хааны цом гардуулах болсныг саналаа. Өнөөдөр сайхан өдөр байна” хэмээн ярьжээ.
С.ОД