ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийг хамгаалах тухай Ерөнхий ассамблейн III чуулган Парис хотод болсон. Чуулганы үеэр биет бус соёлын өв, нэн ялангуяа хэд хэдэн оронд тархсан биет бус соёлын өвийг бүртгүүлэх асуудлаар гарч байгаа маргааныг шийдэх талаар ярилцсаны дүнд зарим нэг заалтад өөрчлөлт орууллаа.
Энэхүү өөрчлөлтийн дагуу аливаа биет бус соёлын өв нэг буюу түүнээс дээш гишүүн улсын нутаг дэвсгэрт оршиж байвал тэдгээр улсууд хамтран тухайн биет бус өвийг хүн төрөлхтний яаралтай хамгаалалтад авах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалт эсвэл биет бус соёлын төлөөллийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх эрх нээлттэй байлгахаар заажээ.
Ийм өөрчлөлт орсноор Монгол Улс өөрийн өв соёлыг улсынхаа нэр дээр дангаар бүртгүүлэх болон зарим нэгэн оронтой хамтран бүртгүүлэх, улмаар өөрийн нэр дээр дахин бүртгүүлэх боломжтой юм. Хөөмийг хятадууд ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь монголчуудын сэтгэлийг эмзэглүүлсэн. Энэ асуудлыг нааш тай шийдэхэд шинэ заалт нөлөөлөх аж. Чуулганы үеэр биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорон дын хорооны гишүүдийг сонгож, манай улс 2012-2014 онд уг хороонд ажиллахаар боллоо.
Яаралтай өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн өвийг бүртгэхэд зөвлөх статустай оролцох төрийн бус байгууллагуудыг сонгож, эрх олгох асуудлыг тус чуулганаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Хүсэлт гаргасан 182 ТББ-аас шаардлага хангасан 97 Төрийн бус байгууллагыг сонгосны дотор манай улсын ”Түүх соёлын дурсгалыг хамгаалах сан” сонгогдон ажиллахаар болов.
Х.СҮРЭН