Америкийн Ратгерсийн их сургуулийн сэтгэлзүйчид 132 эмэгтэй, 100 эрэгтэйг хамруулан туршилт явуулжээ. Үүний дүнд даруухан залуу эмэгтэйчүүдийн сонирхлыг тэр бүр татдаггүйг илрүүлсэн байна. Судалгаанд оролцогчдод ажилд орох 15 минутын ярилцлагын бичлэг үзүүлжээ.
Гэхдээ ярилцлагад оролцогчид нь даруу төрх гарган жүжиглэсэн байна. Судалгаанд оролцогчдын сэтгэгдлийг сонсоход хэт бүрэг, даруу залуус сул дорой, ажлын бүтээмж багатай харагддаг хэмээн дүгнэсэн бол адил нөхцөлтэй эмэгтэйчүүдийг төдийлэн шүүмжлээг үй гэнэ.
“Эрэгтэй, эмэг тэй хүмүүс байгалиасаа л эрс ялгаатай төрдөг. Бүсгүйчүүд илүү нийтэч, яриа байдаг бол эрчүүд бардам, омголон зантай. Сул дорой, эмзэг гэмээр эмэгтэй хүнийг эр хүн нөмөртөө багтаах ёстой гэсэн үзлийг олон хүн хүлээн зөвшөөрдөг нь энэ судалгаанаас харагдаж байна” хэмээн багийн ахлагч Мосс Ракусин хэлжээ.
Б.ЭГШИГ