“Занаду Арт” галерейд Швед, Бельги, Монголын 13 уран бүтээлчийн хамтарсан “ART CAMP 2010” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Орчин үеийн урлагийн “Хөх нар” төвөөс зохион байгуулж буй үзэсгэлэнг 2004 оноос уламжлал болгожээ. “ART CAMP 2010” үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх ба урлаг сонирхогчдод зориулан төрөл бүрийн арга хэмжээ төлөвлөөд буй. Энэ ажлын хүрээнд өчигдөр Улсын их дэлгүүрийн урд байрлах “Битлз”-ийн хөшөөний дэргэд “SLIDE SHOW” зохион байгуулсан бол өнөөдөр тус галерейд уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлнэ.
Ж.СОЛОНГО