Монголын урлагийн зөвлөл, Солонгосын урлагийн зөвлөлтэй хамтран “Цаг хугацаа ба орон зай-Нүүдлийн урлан 2010” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд Монгол, Солонгосын 12 уран бүтээлч хамтран Өмнөговь аймгаар аялж, уран бүтээлээ туурвин, үзэсгэлэн гаргах аж.
Есдүгээр сарын 8-18-нд үргэлжлэх нүүдлийн урланд дүрслэх урлаг, орчин үеийн урлаг буюу инстоляци, дизайн, гэрэл зураг, уран зохиолын төрлөөр 25-40 насны мэргэжлийн уран бүтээлчид оролцох боломжтой. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдах уран бүтээлчдийг энэ сарын 27-нд шалгаруулах ба аяллын зардлыг Монголын урлагийн зөвлөл хариу цах юм байна.
Ж.СЭЛЭНГЭ