Youtube.com цахим хуудсанд 10 минутаас ихгүй хэмжээтэй видео бичлэг оруулдаг байсныг уншигч та мэдэх биз ээ. Тэгвэл энэ хугацааг 15 минут болгож уртасгасан тухай тус сайтынхан албан ёсоор мэдээллээ. “Хэрэглэгчдээс маш олон санал ирсэн. Бид судалж үзээд 15 минут болгох боломжтой гэж үзсэн” хэмээн админ нь хэлсэн байна. Калифорни мужид төвтэй Youtube.com нь “Google”-ийн охин компани бөгөөд тэд 2006 онд 1.65 тэрбум доллараар худалдаж авсан аж.
Ж.ТЭГШЭЭ