Британийн судлаач Кери Стэн санамсаргүй тохиолдлоор 30 ширхэг гар утас сонгон авч, түүнд агуулагдах нянг судла хад хэвийн хэмжээнээс 25 дахин их гарсан байна. Энэ нь нийтийн бие засах газрын бариул дахь нянгаас 18 дахин өндөр үзүүлэлт аж. Түүнчлэн тэрбээр гар утсанд агуулагдаж буй бактерын дийлэнх нь хүний биед өвчин үүсгэдэг болохыг судалгаагаар баталсан тухай АНУ-ын хэвлэлүүдэд мэдээлжээ. Ийнхүү нянгууд гар утас руу хошуурч байгаа тул байнга цэвэрлэж, аль болох олон хүний гар дамжуулахгүй байх нь таны эрүүл мэндэд тустай аж.