Энэ онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн баяр тохионо. Ойгоо угтан Ардчилсан нам ардчилсан хувьсгалын түүхэн ялалтыг харуулсан дуу бүтээхээр уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаад байгаа гэнэ. Тус уралдааны шалгаруулалт ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм байна.
Уралдаанд оролцож байгаа бүтээлд ардчиллын ололт амжилтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхүйц байх ёстой гэсэн ерөнхий шаардлагыг тавьжээ. Чамгүй олон уран бүтээлчийн сонирхолыг татаж, нойргүй хоноход хүргээд байгаа тус уралдаанаас шалгарсан бүтээл ардчиллын сүлд дуу болох юм.