Эрчүүд үс нь халцрахаас илүү бууралтахаас айдаг болохыг Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаа харуулж байна. Судалгаанд оролцсон 2000 эрэгтэйн тал хувь нь ийн хариулжээ. Түүнчлэн тэдний 37 хувь нь илүүдэл жиндээ санаа зовж буйгаа хэлсэн байна. “Уламжлал ёсоор буурал үс амьдрал үзсэн, туршлагатай болохыг харуулдаг ч орчин үед энэ нь гайхуулах зүйл биш болжээ. 45-аас дээш насны эрчүүд гадаад байдлаасаа болж санаа зовох, хямрах үзэгдэл газар авч байна” хэмээн судалгааны багийн ахлагч Вивен Руд хэлэв.
Б.ЭГШИГЛЭН