Кино сонирхогчдыг уйдаахгүйн тулд дэлхийн томоохон кино компаниуд 2D, 3D, 4D кино бүтээх болсон. Энэ нь үзэгчдийн таашаалд нийцэж, энэ төрлийн кинонууд бүтээгчдэдээ чамгүй ашиг авчирсаар байгаа. Киноны үйл хөдлөл, байгалийн үзэгдэл, дуу хоолойг үзэгч бодитойгоор мэдрэх боломжийг 2D, 3D, 4D технологийн кинонууд олгодгоороо онцлог.
Тэгвэл дэлхийн дэвшилтэт технологийг мэдэрч, киноны баатруудтай “хамт аялах” боломжийг “Тэнгис” кино театрынхан хүүхэд, залууст олгож байна. Киноны үйл хөдлөлийн дагуу хөдөлдөг дөрвөн хүний суудлыг бага танхимдаа байрлуулжээ. Адал явдалтай, аймшигтай, байлдаантай 12 киноноос үзэгчид сонголтоо хийнэ. Кино таван минут үргэлжилдэг юм байна.
Д.ЭРДЭНЭ