Буянтай хүнд бурхан сайн хань заяадаг гэдэг дээ. Тиймээс төгс сайн хосбайхын үндсэн зарчмуудыг сонирхъё.
1. Өөртөө таалагддаггүй бол өрөөл бусад нь яаж танд дуртай байх билээ. Хичнээн их ажилтай байсан ч өөртөө цаг гаргаж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарах нь чухал. Өөрийгөө хайхардаггүй бол энэ байдлаа яг одоо таслан зогсоо. Учир нь ирээдүйд бий болох сөрөг үр дагаврын таатай хөрс болох нь бий.
2. Гэрлэнэ гэдэг сайхан ч нөгөө талаар өөртөө ачаалал нэмж байгаа хэрэг. Хуримаа хийхээсээ өмнө хангалтгай урт хугацааг хамтдаа өнгөрүүл. Тав биш, 50 жил хамтдаа амьдрах хүнээ сонгож байгаагаа бүү март.
3. Хоёр биедээ цаг гаргаж байх нь бат бэх гэр бүлийн сайн хөрс болдог. Анзаарч, хайхраагүй өнгөрөөсөн цаг мөч бүрээр сэтгэл холддог юм шүү.
4. Анх дурлаж байсан үеийн мэдрэмжээрээ бай. Хайртдаа сюрприз барьж, болзоонд урьж, лааны гэрэлд оройн хоол идэх зэргээр амьдралаа үргэлж шинэлэг байлга.
5. Юу хүсэж байгаагаа бие биедээ илэн далангүй хэлж бай. Энгийн юм шиг атлаа ихэнх нь энэ алдааг гаргачихсан байдаг.
6. Хайртынхаа үгийг сонсож, дотоод сэтгэлийг нь чагнаж чадвал харилцаанд асуудал үүсэх нь ховор.
7. Түр зуурын шохоорхолд хөтлөгдөн нэг насны ханиа гомдоож, үл ялих зүйлээс болж хардаж сэрдэх нь гэр бүлийн амьдралд бага багаар сэв суулгадаг.
8. Хэн хэндээ сэтгэлийн тус дэм өгч байх нь гэр бүлд дулаан, итгэлтэй харилцааг бий болгодог.
9. Уйдалт бол бүх л амьтанд байдаг байгалийн араншин. Тиймээс сайхан тэмүүлэл, гоо үзэмж нэг л өдөр сонин зүйл байхаа болих нь зөвхөн танайд бус, бүх гэр бүлд тохиолддог асуудал. Энэ үеийг даван туулж чадвал хамтын амьдрал тань улам л бат бөх болно.