Нью-Йоркийн номын сангаас олгодог нэр хүндтэй шагнал “Уран зохиолын арслан” -гийн эзнээр Холливудын жүжигчин Стив Мартин тодров. Соёл урлаг, танин мэдэхүйн мэдлэг түгээгчдэд энэхүү цолыг олгодог бөгөөд өмнө нь Опра Уинфри, Орхан Памук, Мартин Скорсес зэрэг алдартан хүртсэн юм байна. Шагнал гардуулах үйл ажиллагаа энэ оны арваннэгдүгээр сард болно.