БНСУ-ын Масан хотноо болж буй олон улсын театрын наадамд УДЭТ-ын уран бүтээлчид амжилттай оролцжээ. Наадам хараахан өндөрлөөгүй ч “Шалзат баахан шарга” ардын дуунаас сэдэвлэсэн “Домог” жүжиг шүүгчид болон үзэгчдийн анхааралд өртөж хэд хэдэн номинацийн шилдгээр шалгарсан байна. Ч.Түвшин найруу лагчаар ахлуулсан жүжигчид энэ сарын 10-нд эх орондоо ирж, амжилт дүүрэн аяны богцоо нээнэ гэсэн. Дашрамд дуулгахад, наадамд БНХАУ, Сингапур, Тайвань, БНСУын мэргэжлийн театрууд өрсөлдсөн аж.
Ж.СОЛОНГО