Шинэ хичээлийн жил эхлэхэд хэдхэн хоног үлдэв. Үүнтэй холбогдуулан хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа жил бүрийн өдийд үйлчилгээний төвүүдэд гардаг. Энэ жилийн хамгийн эртэч нь “Оргил” худалдааны төв боллоо. Тус төвөөс зохион байгуулж буй хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 5-н хүртэл үргэлжлэх аж. Үнэ ханшийг танилцуулъя.
Дэвтэр (хуудас) Үнэ (төгрөг)
12 110
24 215
32 265
48 360
60 435
80 560
96 660
Энэ нь ердийн үед зардаг үнээс 25-50 төгрөгөөр хямд юм байна. Түүнчлэн хичээлийн цүнх 6500-19.800, үзгэн бал 150-2500, баллуур 100-350, үзэг 800-15.000, өнгийн харандаа 500- 1200, пламастер 1000-2500 төгрөгөөр худалдаалж байна.
Д.ЦЭЦЭГ