Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300, Манжийн эсрэг тэмцсэний 254 жилийн ойг өнгөрсөн долоо хоногт хөвсгөлчүүд өргөн сайхан тэмдэглэлээ. Эх оронч баатрын түүхт ойн арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нар биеэр оролцсон. Хөвсгөлчүүдийн санаачилгаар баатрын хөрөг бүхий маркийг “Чингүнжав” сангийнхан шинээр гарган ирсэн зочдод бэлэглэжээ.