“Google” компанийн ажилтнууд дэлхийн 150 гаруй номын сангийн мэдээллийг судалсны дүнд өдгөө дэлхийн номын сангуудад 130 сая ном байна хэмээн зарлалаа. Номын сангийн нийт тэрбум гаруй карт болон интернэт каталогийг задлан шинжилсэн энэ төсөл 2004 онд эхэлсэн байна. “Book Search” байгуулах төслийн хүрээнд хийсэн энэ ажилд 125 тэрбум доллар зарцуулсан гэнэ.
Мөн зохиолчдод тодорхой хэмжээний хөлс олгоно гэж тохиролцсон ч Их Британи, Германы зарим зохиолч ямар ч мөнгө аваагүй хэмээн заргалдаж байгаа аж. Одоогийн байдлаар цахим номын сан байгуулахад зохиолчийн эрх зөрчигдөж байна гэсэн нэг хэсэг байгаа бол олон уншигч “Google” -ийн шинэ төсөлд талархалтай хандаж байгаа гэнэ. Харин дэлхийн номын санг дангаар эзэмших гэсэн “Google” -ийн санаархалд Yahoo, Amazon, Microsoft зэрэг өрсөлдөгчид нь дургүйцэж байна. Америкийн монополийн эсрэг тэмцэх албанаас “Google” -ийг шалгах болсон гэнэ.
С.Од