Эртний Энэтхэгийн камасутра судар сонсдог ном болсон тухай “The Herald Scotland” сонинд нийтэлжээ. Жүжигчин Таня Фрэнкc уншиж амилуулсан уг бүтээлийг “Beautiful Books” компанид хэвлэсэн байна. “Камасутраг хүмүүст сонсголоор нь хүргэх санааг анх сонсоод би их догдолсон.
Энэ бүтээл бол зөвхөн ор хөжлийн асуудал биш амьдралын бүхэл бүтэн шинжлэх ухаан, филоcофи юм” хэмээн тэрбээр ярьжээ. Сонсдог камасутра найман хэсэг, 64 бүлэгтэй. Ийнхүү эртний судрыг сонсогчдод хүргэснээр шинэ технологи ашиглан эрт ба эдүгээг холбож байгаагаараа онцлог гэж ном хэвлэгчид онцолжээ. Камаcутра судар нь 1600 жилийн тэртээ cанcкрит хэлнээ гаргасан эртний Энэтхэгийн гүн ухаантан Ватсьяна Малланагагийн бүтээл юм. Энэхүү судрыг 1883 онд англи хэлнээ хөрвүүлсэн.
Ж.ЭРДЭНЭ