“Юу байна, түйвээнэ” гэсэн этгээд үгтэй, өвөрмөц хэмнэлтэй дуугаар Монголын хип хопчдын эгнээнд нэгдсэн “Vanquish” хамтлаг энэ сарын 14-нд “UB Palace”-ын “Open air”-т зургаан жилийн ойн баяраа тэмдэглэн, тоглолт хийх гэж буй. Тэд тоглолтдоо шинэ өнгө нэмж, урлагийн бүтээл болгохын тулд симфони оркестртой хоршихоор болжээ.
ДБЭТ-ын удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулахүүгийн дохиураар хөглөгдөх хип хоп дуучдын тоглолтын тасалбар 5000 төгрөгийн үнэтэй юм байна. Түүнчлэн тэдний тоглолтод “The Lemons”, “Opozit” хамтлаг урилгаар оролцох юм байна.