Майкл Жексон амьд ахуйдаа цомогтоо багтаагаагүй, хүмүүсийн сонорт тэр бүр хүрээгүй бүтээлээр нь цомог гаргах нь хүнлэг бус, бүдүүлэг явдлаас гадна гэмт хэрэг гэж “Black Eyed Peas” хамтлагийн дуучин Will.i.am мэдэгджээ. Тэрбээр попын хааны “Thriller” цомгийн шинэчилсэн хувилбар дээр хамтран ажил лаж байсан бөгөөд түүний үнэнч фэн нь гэнэ. “Майкл бүтээлдээ өндөр шаардлага тавьдаг, төгс хийхийг хүсдэг нэгэн байсан. Тиймээс түүний хүсээгүй зүйлийг хийх нь буруу. Тэрбээр энэ явдлыг тийм ч таатай хүлээж авахгүй байсан. Майкл өөрөө хогийн саванд хийчихсэн зүйлийг цомог болгох хэрэг байхгүй. Тэдгээрийг Майклтай хамт булж орхих нь зөв” хэмээн Will.i.am дурджээ.