Бууцай идмэгц л булчин нь зангиран хүч орж, өрсөлдөгчөө ялдаг усан цэрэг Папайгийн тухай хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн үгүй. 1933 онд дэлгэцнээ анх гарсан энэ бүтээл одоо хүртэл хүүхдүүдийн үзэх дуртай кино хэвээр байгаа.
Тэгвэл 3-5 настнууд уг бүтээлийг үзсэнийхээ дараа ногоо, тэр дундаа бууцай их иддэг тухай Австралийн “Nutrition and Dietetics” сэтгүүлд мэдээлжээ. Түүнчлэн Папайг шүтэн бишрэгч хүүхдүүд зөвхөн идэх төдийгүй ногоо тарих ажилд дуртай тусалдаг байна. Аав ээж нарын “туслах” Папайгийн тухай цуврал 2004 он хүртэл үргэлжлэн гарсан юм.
Б.ОЮУТАН